Archive eDoc НЭГДСЭН СИСТЕМИЙН ВЭБЭД ТАВТАЙ МОРИЛ

eDoc програмд өнгөрсөн оны Ирсэн бичиг, Явуулсан бичгээ нөхөж бүртгэхгүй болохыг мэдэгдье.

Тус цахим хуудасны АХХС-Д НЭВТРЭХ товчинд дарж Archive eDoc програмын нэвтрэх эрхээрээ нэвтрэн орж, ирсэн бичгийн бүртгэл, шийдвэрлэлтийн ажлаа гүйцэтгэнэ үү.

Жич: Зөвлөгөө авах байгууллагууд Teamviewer програмыг эндээс татан авч суулгаад холбогдох кодоо илгээнэ үү.

Аrchive eDoc татах Хичээл үзэх АХХС-д нэвтрэх

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТООН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН НЭГДСЭН СИСТЕМИЙН АШИГЛАЛТ, АЖЛЫН УРСГАЛ

№ 01

Хэрэглэгчийн бэлэн байдал, ур чадвар

№ 01Нэгдсэн системийг ашиглах ННЗБ-уудын ажилтан, албан хаагчид нь компьютерийн хэрэглээний болон интернэтийн орчинд ажиллах ур чадвар эзэмшиж, өөрийн ашиглах компьютер, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган, холбогдох програм хангамжуудыг компьютерт суулгаж бэлтгэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

№ 02

Хүний нөөцийн дэлгэрэнгүй бүртгэл

№ 02ННЗБ-уудын хүний нөөцийн ажилтнууд өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын бүртгэлийг үүсгэн, эрхийн тохиргоог хийн, хүний нөөцийн өөрчлөлт, хөдөлгөөн гарах бүрд системд давхар тохиргоо хийж ажиллана.

Дэлгэрэнгүй ...

№ 03

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа

№ 03ННЗБ-ын албан хаагчид Албан хэрэг хөтлөлтийн систем(АХХС)-ийг ашиглан ирсэн бичгийн хяналтын нэгдсэн урсгалд бүртгэгдсэн ирсэн бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, баримт бичиг боловсруулах, хянах, батлах, дамжуулах үйл явцыг MNS 5140:2011 стандартын дагуу цахимаар боловсруулж, тоон гарын үсгээр баталгаажуулна. Тус системийн вэб хувилбарын нэвтрүүлэлт нь 2016.08.15-ны өдрөөс 2016.10.01-ний өдрийн хооронд хуваарийн дагуу шат дараатайгаар явагдана. Дэлгэрэнгүй ...

№ 04

Байгууллагын архивын үйл ажиллагаа

№ 042016 оны эхний хагас жилд ННЗ-ны 700 гаруй байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд тус системийн цахим нөхөн бүрдүүлэлт, цахим нягтлан шалгалт, цахим хадгалалт хамгаалалт, цахим лавлагааны модулийг ашиглаж байна. 2017 оны 1 улиралд тус системийг ашиглан байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд ХХНЖ-ийн дагуу 2016 онд хөтлөгдсөн хэргүүдийг архивт авна.

Дэлгэрэнгүй ...

№ 05

Төрийн архивын удирдлага

№ 05Төрийн архивын системд байгууллагын архивын системээр үүссэн өгөгдлийг төрийн архивын нэгдсэн мэдээллийн санд нэгтгэх, холбогдох тоон тайлан, статистик мэдээнүүдийг хуваарьт хугацаанд хүлээн авч, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, цахим нягтлан шалгалтын ажлыг гүйцэтгэх боломжтой. Тус систем нь 2015 оны 11 дүгээр сараас нэвтэрч эхлэн, одоогоор ББШАЗК-ийн хурлын модулийг сайжруулалтын ажил хийгдэж байна.

Дэлгэрэнгүй ...

№ 06

Архивын баримтаар лавлагаа олгох

№ 06Нийслэлийн архивын газар нь хөмрөг үүсгэгч 1100 гуруй байгууллагын баримтаас Онлайн лавлагааны систем http://lavlagaa.ub.gov.mn –ийг ашиглан 1/. Цахим хуудсаар, 2/. "Төрийн Үйлчилгээний Нэгдсэн Төв"-ийн үйлчилгээний цонхоор дамжуулан, 3/. Дүүргийн архивын нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан лавлагаа мэдээллийг олгож байна.

Дэлгэрэнгүй ...

№ 07

Ил тод, нээлттэй тайлан, мэдээ

№ 07Тус систем нь бүрэн нэвтэрч, хэрэгжсэнээр 2017 оноос Нийслэлийн Архивын газар болон нутгийн захиргааны 1081 байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаарх тоон болон статистик тайлан, мэдээг ил, тод нээлттэйгээр тогтмол, шууд гарах боломж бүрдэх юм.

Дэлгэрэнгүй ...

Та болон танай байгууллага бэлэн үү

Та манай системийг байгууллагадаа нэвтрүүлэх хүсэлтэй байна уу?

 

Түүл барыг алгасах