ТАНИЛЦУУЛГА

Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем

    “Нийслэлийн цахим архив” төсөл нь төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахим, тоон хэлбэрт хувиргах, төгөлдөржүүлэх, “Төрийн архивын нэгдсэн мэдээллийн сан”-г ашиглан иргэд, хуулийн этгээдэд лавлагаа үйлчилгээг хөнгөн шуурхай, олон талт, хүртээмжтэй ашиглуулах цахим дэд бүтцийг үүсгэх зорилготой юм.
Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлсэн нэгдсэн систем нь:
Цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт хөрвүүлэх ажлыг хялбарчилна.
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг  тоон хэлбэрээр хөтөлнө.
Албан хэрэг хөтлөлтийн шатнаас цахим, тоон архивыг үүсгэнэ.
“Төрийн архивын нэгдсэн мэдээллийн сан”-г онлайнаар бүрдүүлнэ.
Иргэд, хуулийн этгээдэд архивын лавлагаа, үйлчилгээг түргэн, шуурхай үзүүлнэ.

ТӨРИЙН АРХИВЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНД

2016 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар

1350
Хөмрөг
2139
Данс
120025
Хадгаламжийн нэгж
918550
Баримт

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ БОЛОМЖ

Залгамж чанар

Төрийн ажлын залгамж чанар алдагдахгүй, архивд ХХНЖ-ийн дагуу ангилан ялгагдсан бүрэн, гүйцэд баримт бичиг, цахим бүртгэлийн хамт хадгалагдана.

Бүх төрлийн нөөц хэмнэнэ

Ажлын байрнаасаа баримт бичгийг богино хугацаанд боловсруулах, дамжуулах, хянах, цохох ажлыг цахимаар гүйцэтгэн, бичиг хэрэг, шуудан харилцаа холбоо, хүн хүчний зардал хэмнэнэ.

Нягт уялдаа

Баримт бичиг боловсруулалтаас төрийн архивд ирэх хүртэлх бүх шатны ажилбаруудыг бүрэн бүртгэлжүүлсэн тул давхардсан, ойлгомжгүй, эзэн холбогдогчгүй,  үр ашиггүй ажиллагаа багассан.

Стандартын дагуу

Баримт бичиг MNS 5140:2011 стандартын дагуу боловсруулагдана. Холбогдох хууль дүрмийн сан, үлгэрчилсэн жагсаалт, стандартуудыг багтаасан.

Байнгын хөгжүүлэлт

Тус систем нь Албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаатай холбогдох дүрэм журам, стандартын дагуу байнга шинэчлэгдэн сайжруулагдаж, хэрэглэгчийн компьютерт суусан програм хангамж тухай бүрд апдэйт хийгдэнэ.

Сургалт, заавар, зөвлөгөө

Албан хэрэг хөтлөлт, архивын мэргэжил арга зүйн зөвлөгөө, Arch eDOC програм хангамжийн ашиглалтын цахим гарын авлага, видео видео хичээлээ таны байнга хангана.

СИСТЕМ нэвтрүүлэлтийн баг

Д.Биндэръяа
Д.Биндэръяа
Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн
Ч.Нямсамбуу
Ч.Нямсамбуу
Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн
Н.Цацралтуяа
Н.Цацралтуяа
Баримт бичгийн нэгдсэн хяналт хариуцсан мэргэжилтэн
Н.Оргилболд
Н.Оргилболд
Мэргэжлийн удирдлагын хэлтсийн АХХ хариуцсан мэргэжилтэн, Улсын байцаагч
Ж.Түвшинтүшиг
Ж.Түвшинтүшиг
Мэдээллийн аюулгүй байдал, тоон баримт хариуцсан мэргэжилтэн
Ц.Дэлгэрноров
Ц.Дэлгэрноров
Системийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн
tumur-400x420
Х.Төмөрбаатар
Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
О.Золзаяа
О.Золзаяа
Системийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
С.Төгөлдөр
С.Төгөлдөр
Програм хангамж хариуцсан мэргэжилтэн

 

Түүл барыг алгасах