Archive eDoc НЭГДСЭН СИСТЕМИЙН ВЭБЭД ТАВТАЙ МОРИЛ

Анхааруулга: Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” систем ашигладаг нийт байгууллагуудын анхааралд тус системийн “Бүртгэл” цэсний үйлдэл нь “Лавлах бүртгэл” цэс рүү ("Гарын авлага" цэсний ард байрлах) шилжсэн тул байгууллагын админууд хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөхдөө тус цэсийг ашиглана уу.

Жич: Хэрэв таны компьютер "Archive eDoc" програмын сайжруулалтыг (Update) татаж чадахгүй байгаа бол сайжруулалт хийх Update татан авч .zip доторх "OMS_UPDATER.EXE" файлыг ажиллуулна уу.

Аrchive eDoc татах Хичээл үзэх АХХС-д нэвтрэх

Нийслэлийн хэмжээний албан бичгийн шийдвэрлэлтийн байдал
2017.04.03 - 2017.04.20

Нийслэлийн хэмжээнд АХХНС-д 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 20-ны  байдлаар нийт 12668 албан бичиг бүртгэгдсэн байна.

IBSh_04.14IBSh_2017.04.03-04.14

  АЛБАН БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭ

 

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТООН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН НЭГДСЭН СИСТЕМИЙН АШИГЛАЛТ, АЖЛЫН УРСГАЛ

№ 01

Хэрэглэгчийн бэлэн байдал, ур чадвар

№ 01Нэгдсэн системийг ашиглах ННЗБ-уудын ажилтан, албан хаагчид нь компьютерийн хэрэглээний болон интернэтийн орчинд ажиллах ур чадвар эзэмшиж, өөрийн ашиглах компьютер, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган, холбогдох програм хангамжуудыг компьютерт суулгаж бэлтгэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

№ 02

Хүний нөөцийн дэлгэрэнгүй бүртгэл

№ 02ННЗБ-уудын хүний нөөцийн ажилтнууд өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын бүртгэлийг үүсгэн, эрхийн тохиргоог хийн, хүний нөөцийн өөрчлөлт, хөдөлгөөн гарах бүрд системд давхар тохиргоо хийж ажиллана.

Дэлгэрэнгүй ...

№ 03

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа

№ 03ННЗБ-ын албан хаагчид Албан хэрэг хөтлөлтийн систем(АХХС)-ийг ашиглан ирсэн бичгийн хяналтын нэгдсэн урсгалд бүртгэгдсэн ирсэн бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, баримт бичиг боловсруулах, хянах, батлах, дамжуулах үйл явцыг MNS 5140:2011 стандартын дагуу цахимаар боловсруулж, тоон гарын үсгээр баталгаажуулна. Тус системийн вэб хувилбарын нэвтрүүлэлт нь 2016.08.15-ны өдрөөс 2016.10.01-ний өдрийн хооронд хуваарийн дагуу шат дараатайгаар явагдана. Дэлгэрэнгүй ...

№ 04

Байгууллагын архивын үйл ажиллагаа

№ 042016 оны эхний хагас жилд ННЗ-ны 700 гаруй байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд тус системийн цахим нөхөн бүрдүүлэлт, цахим нягтлан шалгалт, цахим хадгалалт хамгаалалт, цахим лавлагааны модулийг ашиглаж байна. 2017 оны 1 улиралд тус системийг ашиглан байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд ХХНЖ-ийн дагуу 2016 онд хөтлөгдсөн хэргүүдийг архивт авна.

Дэлгэрэнгүй ...

№ 05

Төрийн архивын удирдлага

№ 05Төрийн архивын системд байгууллагын архивын системээр үүссэн өгөгдлийг төрийн архивын нэгдсэн мэдээллийн санд нэгтгэх, холбогдох тоон тайлан, статистик мэдээнүүдийг хуваарьт хугацаанд хүлээн авч, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, цахим нягтлан шалгалтын ажлыг гүйцэтгэх боломжтой. Тус систем нь 2015 оны 11 дүгээр сараас нэвтэрч эхлэн, одоогоор ББШАЗК-ийн хурлын модулийг сайжруулалтын ажил хийгдэж байна.

Дэлгэрэнгүй ...

№ 06

Архивын баримтаар лавлагаа олгох

№ 06Нийслэлийн архивын газар нь хөмрөг үүсгэгч 1100 гуруй байгууллагын баримтаас Онлайн лавлагааны систем https://lavlagaa.ub.gov.mn –ийг ашиглан 1/. Цахим хуудсаар, 2/. "Төрийн Үйлчилгээний Нэгдсэн Төв"-ийн үйлчилгээний цонхоор дамжуулан, 3/. Дүүргийн архивын нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан лавлагаа мэдээллийг олгож байна.

Дэлгэрэнгүй ...

№ 07

Ил тод, нээлттэй тайлан, мэдээ

№ 07Тус систем нь бүрэн нэвтэрч, хэрэгжсэнээр 2017 оноос Нийслэлийн Архивын газар болон нутгийн захиргааны 1081 байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаарх тоон болон статистик тайлан, мэдээг ил, тод нээлттэйгээр тогтмол, шууд гарах боломж бүрдэх юм.

Дэлгэрэнгүй ...

Та болон танай байгууллага бэлэн үү

Та манай системийг байгууллагадаа нэвтрүүлэх хүсэлтэй байна уу?

 

Түүл барыг алгасах